МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.20
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: ХУД-ийн 17 дугаар хороонд 140 ортой цэцэрлэг худалдан авах асуудлыг төсөвт тусгах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

УИХ-ын гишүүдээс тойрогтоо тулгамдаж буй асуудлаар санал авсан. Миний бие хасагдсан асуудал дээр санал хийлэхгүй.Тухайлбал ХУД-ын 17-р хороонд нэг ч цэцэрлэг байхгүй, харин салбарын сайд нь шийдэж түрээсийн асуудлыг шийдээд хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсан. Иймд 240 ортой цэцэрлэг авах шаардлага бий. Үүнийг сангийн яам буцааж оруул. ХУД-т фитнес, спорт заал баригдахаар санал өгсөн, ижил маягийн зурагтай юм байна гэсэн. Хэрвээ сангийн яам ижил зургийг зөвшөөрөхгүй байгаа бол өөрсдөө зургаа гарга, би дахин зураг гаргаж өгч чадахгүй. Эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв барих санал оруулсан Хөдөлмөрийн яам дэмжээгүй байна. Үүнийг төсөвт суулгахыг салбарын сайдаас хүсэж байна.

Мөн ирэх онд Эрүүл мэндийн салбарынханы цалин хэр нэмэгдэх вэ. Гишүүдээс авсан саналын хүрээнд авсан саналуудаа төсөвт оруулаарай. Харин Боловсролын сайд сайн ажиллаж, шат дараатай ажлаа хийж байгаа. ХУД-т 17,23,24 гэсэн гурван хороонд улсын нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Иргэдээс энэ талаар санал ирсээр байгаа. ХУД-ийн 12-р хороо буюу Биокомбинатад 2020 онд 640 хүүхдийн сургууль баригдсан одоо хүртэл дуусаагүй. Энэ хороо нийслэлээс 25 км алслагдсан хүүхдүүд нь өвөл Морингийн даваа давж өөр газар хичээллэж байгаа.

Энэ сургуулийг ашиглалтад оруулах талаар салбарын сайд нь анхаарч ажиллаарай. Мөн 18-р хороон дээр нийслэлийн төсөвт 10,1 тэрбум төгрөг суулгаад 640 хүүхдийн сургууль эхлүүлсэн одоо нам зогссон байгаа. Мөн энэ хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулахаар 4,1 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Энэ ажил мөн адил зогсчихлоо. Энэ асуудалд анхаарч өгөөрэй.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ