Чингэлтэй дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эрчимжүүлнэ
2023.08.30
Барилга, Хот байгуулалт

Чингэлтэй дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК нь Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хариуцан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулан, иргэдэд төслийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө, тухайн төсөлд хэрхэн хамрагдах талаар танилцуулав.

Уулзалтын үеэр урьд өмнө нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ гаргаж байсан алдаа оноог дахин давтахгүй байх, цаашид иргэдийг саналыг үндэслэн эрүүл аюулгүй орчин амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх талаар танилцуулж иргэдийн саналыг сонслоо.

Тухайн төслийг Сэлбэ дэд төвийн хүрээнд нийтдээ 158 га талбайд орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаарах 2100 орчим өрхийн 10000 гаруй иргэд хамрагдах юм.

ШИНЭ МЭДЭЭ