2023.06.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Энх-Амгалан: Сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гээд Боловсролын ерөнхий хуульд бий

\УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гээд Боловсролын ерөнхий хуульд бий. Энэ заалтыг бид ерөнхий хууль руугаа татан авчирч маргаан тарих уу. Ерөнхий хууль нь юу юм гэхээр сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын зохицуулалтыг хийж буй ерөнхий хууль юм. Энэ заалт дээр ерөнхий хууль дээрээ сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна гэдгийг томьёолоод дэмжээд явж байна. 

Үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд чинь боловсролын сургалтын байгууллагад судлах үндсэн гадаад хэл нь англи байна гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Яг үүнийхээ дагуу 3 дугаар ангиас эхлэн англи хэл болон мэдээлэл технологийн хичээлийг заах хичээлийн төлөвлөгөө гарчихсан. Хөтөлбөрөөр явчихаар сайд нь солигдохоор өөрчлөлт гарчих вий гэсэн болгоомжлол байгаа нь үнэн. Гэхдээ бидний өнөөдрийн батлах гээд сууж байгаа хууль дээр хөтөлбөрийн хэрэгжилт хамгийн багадаа 10 жил байна. Тэгж байж бид нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжинэ. Үүнээс илүү эрх зүйн баталгаа бий юу?

Үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалыг МУ-ын Засгийн газар батална. Энэ нь 10 жилийн хугацаатай. Хууль дээрээ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг 10 жил хэмээн хуульдаа баталгаажуулчихсан. Өнгөрсөн хугацаан дахь гашуун сургамж нь ойр ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийхээр зарладаг. Ингэхдээ хөтөлбөр, багш болон урах бичгээ бэлддэггүй. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог хийж өгдөггүй байсан учир лоозон болж хувирдаг. Өнгөрсөн 30 жилийн боловсролын чанарын ялгаа нь өнөөдрийн нийгмийн тэгш бус байдлыг өдөөчихсөн. Бид ард иргэдийн толгойг эргүүлэх шаардлага байгаа юм уу. Хуулиа заалт заалтаар нь нэг бүрчлэн уншвал яасан юм. Хууль батлагдсаны дараагаар заалт нэг бүрийн тухай нарийн мэдээллийг миний зүгээс ард түмэнд өгнө. Үүнээс, хэн нь үнэн болон худал хэлж байсан, хэн нь цаг хугацааны ашиг хонжоо хайж байсан эсэхийг эрхгүй  ялгах биз!

ШИНЭ МЭДЭЭ