51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.06.13
Гадаад харилцаа
Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч харючи Сергей Николаевичтай уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар 2026 онд манай улсад зохион байгуулагдах Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтын бэлтгэл ажлыг төлөвлөж, зохион байгуулалтын хүрээнд харилцан санал солилцсоноос гадна холбооны үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл танилцуулсан юм.
Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич цар тахлын улмаас өнгөрсөн VII их хурал хосолмол хэлбэрээр явагдаж, алс бүс нутгийн цаатан түмний төлөөлөл цахимаар оролцсон бөгөөд энэ удаагийн их хурлыг өргөн цар хүрээнд зохион байгуулах болсонд таатай байгаагаа илэрхийллээ.Өнөөдрийн байдлаар дэлхий дээр гаршуулсан буюу тэжээвэр цаа буга маллан аж төрдөг 24 өөр уугуул ард түмэн байдаг төдийгүй бүс нутгийн хувьд Швед, Финланд, Норвеги, Орос, Хятад, Монгол, АНУ-ын Аляск, Канад, Грийнланд, Шотланд зэрэг туйлын тойрог болон хойд туйлын дэд бүс орчмоор нутаглаж байна. Түүнчлэн, нийт 2.5 сая орчим гаршуулсан цаа бугыг 100000 гаруй хүн маллаж аж төрдөг бөгөөд цаа буга маллагчид хил дамнасан иргэд хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, 1997 онд Дэлхийн цаатны холбоог байгуулсан юм.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн цаа буга маллагчдын чуулга уулзалт нь цаатан уугуул бүх ард түмнийг хамардаг ба уг хурлаар цаа бугын аж ахуйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна цаа буга маллагааны арга барил, тэргүүн туршлагуудыг солилцож, цаатнуудын соёлын өвийн уламжлалт илэрхийллийг таниулан хамгаалахад чиглэдэг бөгөөд ирэх 2026 онд Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтыг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
2025.06.09
ХӨВСГӨЛ АЙМГИЙН 11 СУМ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2025.05.30
СОЁМБО ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ДУГУЙН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ НАМАР АШИГЛАЛТАД ОРНО
2025.05.30
2025 ОНД 60 ЦЭЦЭРЛЭГ, 85 СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2025.05.30
МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН 21МВТ-ЫН ӨРГӨТГӨЛ ИРЭХ НАМРААС ДУЛААН ТҮГЭЭНЭ
2025.05.19
МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцана
2025.05.19
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРООД РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025.05.16
Л.Мөнхбаатар: ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй
2025.05.08
Л.Мөнхбаатар: Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг аудитын байгууллага хангах үүрэгтэй, гэтэл энэ ажлыг "Шилэн Цогоо" хийгээд байгаа шүү
2025.05.08
БҮРЭНТОГТОХ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2025.05.08
ЖАРГАЛАНТ-ХИЛЭНТИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛ 40%-ТАЙ БАЙНА
2025.05.02
“АМЬД ЕРТӨНЦИЙН СПЕКТР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2025.05.01
ХОЙД БҮСЭД ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
2025.04.29
ХҮСЛИЙН ХАД ЦОГЦОЛБОР 6-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО
2025.04.25
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025.04.25
ХАТГАЛ-ХАНХ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЖЭЭ
2025.04.25
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЛАА
2025.04.21
Зээл нэрээр мөнгө хүүлдэг тогтолцоог өөрчлөх ёстой
2025.04.19
ШИНЭ ХӨДӨӨ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
2025.04.14
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
2025.04.12