Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
2023.06.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 7-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыгхолбогдох хүмүүст даалгалаа. Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ