МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.30
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Ядуурлыг хэдэн хувь бууруулах уу, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

УИХ-ын /2023,05,30/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

2024 оны хөгжлийн төлөвлөгөө дээр хэдэн ажлын байр нэмэгдэх вэ. Төсөв шиг тоо тавьсан байна. Ядуурал буураад ажлын байр нэмэгдэх тал дээр бусад орны хөгжлийн төлөвлөгөө дээр ярьдаг. Лоббид орсон зүйлүүд их орж ирсэн. дарханы арьс ширний үйлдвэр анх 6000 ажлын байр нэмэгдэнэ, монгол улсын арьс ширний 50 хувийг авна гэж байсан. Одоогоор ямар хувьтай явж байна. Малчид асууж байна. Дарханы зам хэдэн хувийн хоцрогдолтой явж байна, энэ жил дуусах уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ