МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээний шилдгүүд тодорлоо
2023.05.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээний шилдгүүд тодорлоо

Залуучуудын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлж, эх орон, тусгаар тогтнол, уламжлал, ёс заншлаа дээдлэн бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг амжилттай явуулж дууслаа.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ой, Монголын залуучуудын өдрийг угтан зохион байгуулсан тус тэмцээний нэгдүгээр шатанд Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28-р тойргийн 26 хорооны 18-25 насны 1000 гаруй залуус оролцсон. Нэгдүгээр шатнаас шалгарсан 26 багийн 130 оролцогч тавдугаар сарын 21-ний өдөр төгсгөлийн шатанд өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

ХХ зууны Монголын түүхийн сэдэвт тэмцээнд оюун ухаанаа сорьж өрсөлдсөн 26 багаас

  • 1-р байрт СХД-ийн 38-р хорооны “Хувьсгал” баг,
  • 2-р байрт СХД-ийн 14-р хорооны “Шинэ сэргэлт” баг,
  • 3-р байрт СХД-ийн 18-р хорооны “Fabula” баг,
  • Тусгай байрт СХД-ийн 19-р хорооны “Ухаалаг 19” баг,
  • Тусгай байрт СХД-ийн 8-р хорооны “Шинэ үе” баг орлоо.
Тэмцээндээ идэвхтэй, амжилттай оролцсон нийт залуучууддаа баяр хүргэж, ажил амьдралд нь амжилт хүсье. Монгол Улсын хамгийн том баялаг бол мэдлэг боловсролтой залуучууд гэдэгт би итгэдэг. Тиймээс хүүхэд залуусын боловсрол, оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж, оюунлаг ирээдүйн төлөө зорьж ажиллахыг чухалчилж байна.

ШИНЭ МЭДЭЭ