МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.18
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Баялгийн сангаа яаралтай байгуулах ёстой

УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

ДНБ 7,9 хувиар өссөн, үүний 5,3 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн байна. гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт шууд эдийн засагт нөлөөлдөггүй. Харин зөв газрын баялгийн хуваарилалт бол Байгалийн баялгийн сан. Гадны туршлага ч бий. Бид Баялгийн сангаа яаралтай байгуулах ёстой. Инфляц үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байна. Нийлүүлэлтийн сувгийн алдаагаас болж дотоодын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Үүнийг засах бодлого байна уу? Мөнгөний бодлого, төсвийн бодлогоо хэрхэн барьж байна.

Цаашдын ямар төлөвлөгөө байна. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарах ёстой. Энэ хүмүүст зориулсан нэг цэгийн үйлчилгээ бий юу. Манай улсын хөгжлийн тулгуурын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт байх ёстой.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ