МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны гишүүд оёдлын үйлдвэрүүдэд ажиллалаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Ганболд, М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар энэ сарын 3-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Бүтээлч үйлс” ХК, “Урбан бизнес групп” ХХК-ийн оёдлын үйлдвэрүүдэд ажиллалаа.

Эхлээд Налайх дүүрэг дэх “Бүтээлч үйлс” ХК-ийн оёдлын үйлдвэрт очсон. Тус үйлдвэр нь сурагчийн дүрэмт хувцаснаас гадна ажлын хувцас, худалдааны зориулалтын нарийн мэргэжил, гүйцэтгэл шаардсан бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Сард сурагчийн дүрэмт хувцас 120 мянган хос, ажлын болон оёмол бүтээгдэхүүн 150 мянган хосыг үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 350 байнгын ажлын байрыг бий болгоод буй аж.

ШИНЭ МЭДЭЭ