МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 115-р лаборатори сургууль "Кембриджийн хөтөлбөр"-тэй боллоо
2023.05.11
Орон нутгийн хөгжил

СХД-ийн 115-р лаборатори сургууль "Кембриджийн хөтөлбөр"-тэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо ерөнхий боловсролын 151-р лаборатори сургуулийн “CAMBRIDGE LOWER SECONDARY” хөтөлбөрийн нээлт боллоо. /2023-05-10/

Ингэснээр Улаанбаатар хот дахь Кембриджийн хөтөлбөртэй дөрөв дэх улсын сургууль болж байна. УИХ-ын гишүүн Н.Учралын хамт тэгш хүртээмжтэй боловсролын төлөө зорьсон санаачилга, зүтгэл маань ийнхүү бодит ажил хэрэг болсон сайхан өдөр байлаа.

Кембриджийн хөтөлбөрийн эрх олгодог Англи улс дахь “Cambridge Assessment International Education” байгууллагатай холбоо тогтоож хөтөлбөрийг нэвтрүүлэхийн тулд багагүй цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан. Өнгөрсөн оны наймдугаар сараас Н.Учрал гишүүний хамт холбогдох санхүүжилтийг 100 хувь хувиасаа шийдэж, улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр шат шатны сургалтад тус сургуулийн багш нарыг хамруулсан. Тэдгээр багш нар маань эрхийн төлөөх шалгалтаа амжилттай өгснөөр 1-9-р ангийн Кембриджийн хөтөлбөрийн эрхээ албан ёсоор хүлээн авсан юм.

Өнөөдрийн байдлаар 5-р ангиуддаа туршилтын хичээлийг эхлүүлсэн бөгөөд ирэх хичээлийн жилээс 6-р ангиас эхлэн “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиудтай адил албан ёсоор Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Улс орны хөгжлийн үндэс болсон оюунлаг хүүхэд, залуучуудад даяаршсан дэлхийн боловсролыг тэгш хүртээмжтэй олгохын төлөө миний бие үргэлжлүүлэн хичээж ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ