МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэдэд зориулсан гүйлт, дугуйн замтай амарч зугаалах орчин нэгээр нэмэгдэнэ
2023.05.05
Орон нутгийн хөгжил

Иргэдэд зориулсан гүйлт, дугуйн замтай амарч зугаалах орчин нэгээр нэмэгдэнэ

Баянгол дүүрэгт иргэд амарч, зугаалах, гүйлт, дугуйн зам хомс байдаг. Харин дүүргийн 19, 18, 2 дугаар хорооны урд талын далангийн зам дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү далан дагуу дугуйн зам, ногоон орчныг бий болгосноор урин цагт, хүүхэд, залуус ахмадад алхах, гүйх дугуй унах орчин бүрдэх юм. Мөн тэргэнцэртэй иргэд, болон тэрэгтэй хүүхдээ түрээд гарах боломжтой гүүр, замуудыг төлөвлөж өгсөн юм.

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР, УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БГД-ийн 19-р хорооны 62, 63 дугаар байрны урд нийтийн эзэмшлийн жижиг талбайд зочид буудал барих гэж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар болон эрх бүхий хүмүүст хандсанаар зочид буудал барих гэж байсныг зогсоож, хашааг нь буулгасан юм.
Оршин суугчид байрны урдах талбайгаа өөрсдөө хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иргэдийнхээ хүсэлтийг зохих хэмжээндээ дэмжих болно.

Тиймээс тус газарт олгосон газрын эрхийг хүчингүй болгох, хэрэв дахин иргэдийн эрх ашгийг хөндөн байшин, барилга барих гэж зүтгэвэл оршин суугчидтайгаа хамтран тэмцэх болно.

ШИНЭ МЭДЭЭ