2023.04.21
Эрүүл мэнд

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Манай оронд хамгийн тулгамдсан асуудал нь нийгмийн эрүүл мэнд. Өвчилсөн хойно нь бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүү мэндийн боловсрол олгох, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох бодлого зорилтыг хэрэгжүүлэх асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд төдийгүй Монгол төрийн бодлого, нийт ард иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг юм.

Үүн дээр дэвшил гэхээс илүүтэй ухралттай явж байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого бидэнд хэрэгтэй байсан. Энэ хүрээнд үе үеийн парламентаас хуульд өөрчлөлт оруулж байсан. Тухайлбал, ЭМ-ийн үйлчилгээ үзүүлдэг бялдаржуулах төв болон клубүүдэд адестатчлалыг оруулан, тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг байв. Иргэд өөрсдийн ажиллаж олсон мөнгөнөөсөө ЭМД-ын шимтгэл төлөөд эргүүлээд өвлөлөөс сэргийлэхдээ зарцуулах нь шударга ёсны зарчим мөн биз дээ. 2019 оны төсөв дагаж орж ирсэн хуульд энэ зүйлийг хүчингүй болгосноор ухралт гарсан.

Бусад орнууд хүний хөгжлийг дээдэлсэн бодлогыг тууштай баримталж байна. Үүн дээр анхаарна уу.

Түүний асуултад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ