2023.04.21
Эрүүл мэнд

Б.Саранчимэг: Хөдөө орон нутагт гүйцэтгэлийн санхүүжилт хүрдэггүй, үүнийг хэрхэн шийдэх гэж байна

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

ЭМД-ын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн ажил явагдаж байгаа, гүйцэтгэлийн санхүүжилтээр дамжуулан эмч нарын цалин хөлс,урамшууллын ажил явагдаж байгаа, үүнийг хэрхэн боловсонгүй болгох төлөвлөгөө байна. Харин хөдөө орон нутагт гүйцэтгэлийн санхүүжилт хүрэхгүй асуудал бий, үүнийг хэрхэн шийдэх гэж байна. Мөн өрхийн эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй гомдол их гаргаж байна. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ.

Түүний асуултад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ