МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, шинэ гишүүдийг томилно
2023.04.21
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, шинэ гишүүдийг томилно

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Нэр дэвшигчид: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ