Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 74,2 хувь нь зориулалтын бусаар зарцуулсан
2023.04.20
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 74,2 хувь нь зориулалтын бусаар зарцуулсан

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн  хуралдаанаар Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. 

Тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн" гэж ярилаа. 

12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцжээ. 

Ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ. 

  • ХБ-наас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 18.3 хувь зориулалтын дагуу зарцуулсан бол 74.2 зориулалт нь бүрэн бус байгаа бол, 7.4 хувь нь бүрэн бусаар ашигласан, 0.3 хувийг нь нягтлах боломжгүй байна. 
  • Нийт 3,000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч дээр бүртгэлтэй хуулийн этгээдийг улс төрийн хамаарал бүхий хүрээлэлтэй тулгахад 125 хуулийн этгээд, найман иргэн улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай этгээд нь ХБ-наас 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан нь нийт зээлийн 20 хувийг эзэлж байна. 

ШИНЭ МЭДЭЭ