2023.04.20
Улстөр

Б.Саранчимэг: Намд хориглох үйл ажиллагааны хяналтыг ямар байгууллага хэрэгжүүлэх вэ

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь намтай холбоотой зохицуулалтыг илүү өргөн хүрээнд зарчмын шинжтэй шинэчлэлийг оруулж ирснийг дэмжиж байгаа юм.

Өргөн мэдүүлсэн сонгуулийн тухай хуулийн төсөл, одоо орж ирж буй хуулийн төсөлд жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор намын дотоод бүтцийн байгууллагад хүйсийн төлөөллийг зааж өгч, нэр дэвших квотыг нэмсэн нь эмэгтэйчүүдийг урд өмнө дэмжиж байгаагүйгээр шинэчлэлт заалтууд орсон гэж сайшаан дэмжиж байна.

Ялангуяа хуулийн төсөлд намд хориглох үйл ажиллагааны 10.1.6-д сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн дэмжигчээсээ барьцаа, дэнчин бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө үйлчилгээ өгөхийг шаардах, авах заалт оруулснаар эмэгтэйчүүдийн нэр дэвших эрхийг илүү нээлттэй, бодитой болгож байна гэж харж байна.

Намд хориглох үйл ажиллагааны хяналтыг ямар байгууллага хэрэгжүүлэх вэ. Төслийн 10.1.6-г зөрчвөл ногдуулах торгуулийн хэмжээг хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төсөлд тусгажээ. Төслийн аравдугаар зүйлийн заалтыг хэн хянах вэ?

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ