МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэр гарахаас өмнө сошиалаар сэвүүлж яллахаа болих хэрэгтэй
2023.04.19
Хүний эрх

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэр гарахаас өмнө сошиалаар сэвүүлж яллахаа болих хэрэгтэй

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажилладаг. Түүний хувьд тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцооны золиос болж, хийгээгүй хэргийнхээ өмнө гэм буруутан болсон олон мянган хүмүүс бий. Энэ аймшигт алдааг бид давтаж болохгүй, хэлмэгдэгчдийг цагаатгаад зогсохгүй, ирээдүй хойчоо соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн.

Түүний хувьд ХЗБХ-ны хуралдаан дээр одоогийн нийгэмд шүүнэ, хорино гэж их туйлширдаг болж. Их Хэлмэгдүүлэлтийн үед ял сонссон иргэдийнхээ 80 хувийг цаазалсан байдаг. Энэ бол аймшигтай тоо. Бид цөөхөн Монголчууд. Гашуун түүхээс сургамж авах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ.


Монгол хүнийг мохоодог, ялалдаг, шоронжуулдаг байдлаа болих хэрэгтэй. Цагдан хорих асуудал чинь маш ноцтой байдалд байна. Өчнөөн сар хорьчхоод ганцхан удаа байцаалт авдаг, шүүх хурал нь болохгүй хойшилдог. Төрийн албан хаагч лайк дарахад л араас нь дарга нь дарамталдаг систем рүү орж болохгүй ээ. Энэ чинь л хэлмэгдүүлэлт рүү аваачдаг юмаа. Хүний эрхийг хамгаалсан хуулиудыг хэлэлцмээр байна.  Яагаад хойш тавиад хэлэлцэж батлахгүй байна вэ? 


Шүүхийн шийдвэр гарахаас өмнө сошиалаар сэвүүлж яллахаа болих хэрэгтэй.Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлээр ШҮҮХ энэ хэргийг яаж шийдэхийг харнаа гээд зарлачихдаг. Энэ байж болохгүй. Шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг. Та нар шүүхэд нөлөөлөхийг хориглоно гэж хэлдэг. Төрийн ордонд сууж байгаа хүмүүс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй.  Би Ерөнхий сайдад, Нямбаатар сайдад мөн АТГ- т шүүмжлэлтэй ханддаг.  Шүүхийн шийдвэр гарахаас өмнө нийгмээрээ давалгаалж сэвэгдэж ХҮНИЙГ яллаж байна. Өнөөдөр Монголд чинь гэм буруугүй хүн үлдэх юм уу. Хүний эрхийн асуудал энд ноцтой хөндөгдөөд байна. Захиалгатай хонгил энэ тэр чинь бүүр даамжирч байна. Хэлмэгдүүлсэн хүний сэтгэл санааны хохирлыг хэзээ ч нөхөж чаддаггүй шүү гэдгийг хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ