Б.Саранчимэг: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд мод, зүлэг ногоон байгууламж бүхий амар тайван орчныг бүрдүүлэх ёстой
2023.04.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд мод, зүлэг ногоон байгууламж бүхий амар тайван орчныг бүрдүүлэх ёстой

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн бол нийслэл Улаанбаатар хотын “ногоон зүрх” болсон, иргэдийн очиж алхах, амрах, салхилах, эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийх зориулалттай 973 га газрын 85% нь зөвхөн мод, бут, зүлэгжүүлэхээр төлөвлөлт хийгдсэн цэцэрлэгт хүрээлэн юм. 

Анх 2010 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийт 975 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг хариуцаж ажиллахаар томилогдож, өнөөдрийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг иргэд, олон нийт мэднэ. 

 

Түүний хувьд 

Улаанбаатар хотын ундны усны эх ундарга хамгаалалтын зурваст барилга барихгүй, зөвхөн мод бут, зүлэг ногоон байгууламж бүхий иргэдэд бүтээн байгуулалт хийх үүрэг аваад 27 ажилчинтай, 5 хүрз, 5 бээлийтэй 1 гэртэй, барилгын хог хаягдал ихтэй, шарилжинд баригдсан, эзэнгүй, тог цахилгаангүй газрыг хүлээж авч байсан. Хамгийн түрүүнд ТЭЗҮ хийлгэх, гадаадын мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, зураг төсөл боловсруулах, ерөнхий төлөвлөгөөг батлуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг авах тал дээр анхаарч ажилласны дүнд 2015 онд 100 мянга гаруй мод бут тарьж ургуулсан, гүйлт, дугуйн зам, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, усан оргилууртай, баг хам олныхоо дэмжлэгтэйгээр нийслэл хотын ногоон байгууламжийн 23хувийг бүрдүүлсэн Үндэсний Цэцэрлэг Хүрээлэн болж чадсан юм гэж ам бардам хэлдэг.

Тэрээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн анхны төлөвлөлт, хэлбэр алдагдаж илүү парк маягийн тохижилттой болж эвдэгдэж байгааг шүүмжилж өөрийн байр суурь илэрхийлсээр ирсэн. Саяхан "KFC Land" байгуулах төсөл нь зураг төслөө батлуулалгүйгээр өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, холбогдох зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлаа эхлүүлж байгааг шалгуулахаар нэр бүхий албаны хүмүүстээ ҮЦХ-д газар дээр нь ажилласан.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХИЙГДЭХ ТОХИЖИЛТЫН АЖЛЫН 85%-Д НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Харин өнөөдөр /2023,04,18/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон байгууламж, тэр дундаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй холбоотой үүсээд байгаа асуудлаар мэдээлэл сонсож, Нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд хугацаатай үүрэг даалгавар өглөө. 

  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа буюу хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг ногоон байгууламж 85%, тохижилт 15% гэсэн харьцаатай ҮЦХ-ийн үндсэн концепцитой уялдуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар  хянуулах, олон нийтэд мэдээллийг ил тод нээлттэй байлгах
  • Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд одоо хийгдэж буй “KFC Land” төслийн ажлыг үндсэн ерөнхий төлөвлөлтийг алдагдуулахгүй, өмнө нь байсан мод, зүлэгжүүлэлттэй дүйцэхүйц хэмжээнд буюу хийж байгаа төслийнхөө 1.1 га газрын 85%-ийг ногоон байгууламж байхаар зураг төслийг шинэчилж батлуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх
  • Иргэдийн амрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа  ТҮЦ, хөшөөнүүдийг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах, 
  • Засгийн газар болоод Улаанбаатар хотын ногоон байгууламжийн стратеги төлөвлөгөөтэй уялдаатай хамтран ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 160 мянган мод 98,5 хувийн амьдралтай ургаж байна.

ШИНЭ МЭДЭЭ