МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.18
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Оюутолгойгоос иргэдэд хэзээ ашиг ирэх нь тодорхой байх ёстой

 Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэс, алтны уурхайтай болж, олон улсын зах зээлд энэ чиглэлээр томоохон тоглогчдын нэг болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. “Оюу толгой” ХХК 2021 онд 163 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж, цаашдын таван жилд дунджаар 350 мянга орчим тонныг авах тооцоотой байна. Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч бүрэн чадлаараа ажиллах, ингэснээр “Оюу толгой” ХХК 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ