НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрчээ
2023.04.13
Байгаль Орчин, Аялал жуулчлал

НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрчээ

НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрч байна.

Энэ хугацаанд Монгол хүүхдийн сайн сайханы төлөө цуцалтгүй ажиллаж, хүүхдийн эрхийг хамгаалан бэхжүүлэх, эрүүл саруул амьдралыг цогцлооход Монгол Улсын Засгийн газрыг дэмжин хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, ус, ариун цэврийн байгууламж, нийгмийн бодлогын чиглэлээр ажиллаж, бодит эерэг өөрчлөлтүүдийг авчралцсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450 метр авто замыг НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж” хэмээн нэрлэхээр тогтож өнөөдөр нээлтээ хийлээ.
Жишиг гудамж хийгдсэнээр хүүхдийн амьдарч буй орчин, тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд эерэг орчин, нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Монголын хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил үйлсэд нь амжилт хүсч, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан танд болон хүшхдийн төлөө ажил үйлсээ зориулж байгаа хүн бүхэнд талархал илэрхийлье!

ШИНЭ МЭДЭЭ