2023.04.14

Б.Бат-Эрдэнэ:Биеийн тамир, спортын ордны дотоод орчин, ахуй, үйл ажиллагаатай танилцсан уу

УИХ-ын чуулганы /2023,04,14/-ны өдрийн хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Чухал сонсгол хэлэлцэж байна. Биеийн тамирын сургууль буй. Энэ сургуулийн нөхцөл байдалтай танилцсан уу. Спортын ордны насжилт хэтэрсэн. Анх 1958 онд ашиглалтад орсон. Насжилт өндөртэйгөөр холбоотой мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хоёр удаагийн шийдвэр, тогтоол гарсан байдаг. Ийм шийдвэр гарсан байхад тэнд хэчнээн жил спортьн сургуулийн үйл ажиллагааг явуулж байна вэ? Уг сургууль онцгой авьяастай, олимпын тамирчдын нөөц бэлтгэх сургууль биш шүү дээ. Спортын гэсэн чиглэлтэй, Ерөнхий боловсролын сургууль. Жил бүр хүүхэд нэмэгдсээр, одоогийн байдлаар 600 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

Үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан өвгөрсөн спортын ордонд хүн амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Миний хувьд эл асуудлаар хүсэлт, саналаа холбогдох байгууллагуудад өгсөн. Гэвч энэ талаар шийдвэр гардаггүй ээ.

Бидний хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал чухал. ЕБС-ийн спортын заалны хэмжээ, стандарттай холбоотой асуудлыг 2008-2012 онд бидний нэр бүхий гишүүд хөндөж, тодорхой хэмжээнд стандартчлагдсан. Гэвч энэ нь үр дүнд хүрэхгүй байна. Бүх ЕБС ялангуяа төв суурин газрын гадны биеийн тамирын талбай зарагдаад дууссан! Биеийн тамирын заал танхим нь стандарт хангахгүй, шал, агааржуулалт, гэрэлтүүлэг гэх зэргээр асуудалтай байна.

Сүүлийн үед хөрөнгө санхүүгийн дутагдлаас шалтгаалан цементээр цутгаад дээр нь резинен будаг, хулдаас дэвсдэг болсон. Энэ нь тэнд хичээллэж буй хүүхдүүдийн өвдөг, хөлийг гэмтээж байхгүй болгож буй. Цэл залуугаараа 30 дөнгөж хүрээд үеэ солиулж байна шүү дээ. Энэ талаар лигийн тамирчид, бэлтгэл сургуулилт хийж байгаа залуус үзэл бодлоо хэлдэг. ЕБС-ийн хэчнээн мянган хүүхэд стандартын шаардлага хангаагүй орчинд хичээллэснээр ямар эрсдэлд хүрч байна вэ. Үүнийг тооцсон уу?

Түүний асуултад БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ