МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.04.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

МҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

"Монголын Үйлдвэрчний Эвлэл"-ийн холбооны хөгжлийн зорилтод тусгагдсан "Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих эрүүл, аюулгүй ажлын байр хөдөлгөөнийг" ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулахын сацуу цаашид спортын салбарыг хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С. Эрдэнэбат, МҮЭ-ний Соёлын төв ордны захирал Ц. Мөнхбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХолбооны дарга Ч. Нарантуяа нар оролцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ