МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Дэлгэрсайхан: Төрийн албаны шалгалтыг цахимаар авах нь орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байна

УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо. Хөдөө орон нутагт буюу сумын захиргаа, тамгын газар, сургууль, эмнэлэгт ажиллах хүн олдохгүй байна. Төрийн албаны шалгалтыг цахимаар авах нь орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байна Эдгээр хүмүүсийн туршлага, ажилласан жилийг харгалзан үздэг асуудал байна уу?

Солонгос улсыг зорьж байгаа иргэдийн тоо улам бүр л өсөн нэмэгдэж байгаа бөгөөд төрийн албанд ажиллаж буй иргэд л гаднын улсыг зорьж байна. Яг үнэндээ та нар хөдөө орон нутагт очоод хэдэн удаа сургалт хийж, хэчнээн удаа хууль сурталчилсан юм.

\Тухайн орон нутгийн иргэдэд таарсан боломж бололцоог судалж үзсэн үү. Хүн бүр ижил түвшний мэдлэгтэй байх албагүй шүү дээ.      

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба хариулт өглөө.                                                                                           

ШИНЭ МЭДЭЭ