МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
2023.04.03
Орон нутгийн хөгжил

Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Өнгөрсөн хугацаанд Ковид-19 цар тахалтай нүүр тулж эрсдэлтэй хүнд нөхцөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлэн ажиллаж ирсэн өрхийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанууддаа талархал илэрхийлж Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг дэвшүүллээ.

Өнөөдөр Өрхийн Эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, сувилагч, мэргэжилтнүүд 2.4 сая иргэн буюу нийт хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Уг зөвлөгөөнд:

  • Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,
  • УИХ-ын гишүүн Б.Бейсэн,
  • МӨАУМХ-ны Ерөнхийлөгч С.Ламбаа,
  • УИХГ, ЗГ, ЭМЯ-ны газар хэлтэсийн дарга, мэргэжилтнүүд, ЭМДЕГ, ЭМХТ, НЭМҮТ, НЭМГ, Үндэсний Аудит газар, Нийслэлийн Төрийн Аудит, НҮБ-ын ХС, АХБ, ГС зэрэг олон улсын байгууллагууд, Монгол улсын үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 203 ӨЭМТ-ийн дарга нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр 2023 онд Төр засгаас Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, ӨЭМТ-н тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэлэлцсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ