МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш нарыг компьютержуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2023.03.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дархан-Уул аймгийн ЕБС-ийн багш нарыг компьютержуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Дархан-Уул аймгийн улсын ЕБС-ийн багш нарыг компьютержуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийт 14 сургуулийн 750 орчим багш нарт компьютер гардуулан өглөө.

Дархан сумын Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор болон 1, 4, 9, 12, 15, 16, 18-р сургуулийн 500 гаруй багш нарт гардуулснаар тус сумын нийт багш нарын 72% нь зөөврийн компьютероор хангагдлаа.

Түүнчлэн:

  • Орхон сумын 8-р сургуулийн 26;
  • Хонгор сумын 11,14-р сургуулийн 50;
  • Шарын гол сумын 2,6-р сургуулийн 83 багш нарын компьютерыг 100% хүлээлгэн өглөө.

Уг хөтөлбөр ирэх оныг дуустал үргэлжлэх бөгөөд багш нарынхаа эрдмийг түгээх их үйлсэд өндөр амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ