Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хүрээнд орон нутагт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2023.03.27
Орон нутгийн хөгжил

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хүрээнд орон нутагт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийгмийн даатгалын хууль зөвхөн ахмадууд бус нийгмийн бүхий л салбарт, иргэд, бизнес эрхлэгчдэд хамааралтай хууль юм. Анх 1992 онд батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийг 30 жилийн дараа шинэчлэн найруулж, орон нутагт иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэдний санаа бодлыг тусгах зорилгоор Дундговь аймагт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү хуулийн төсөлд тэтгэврийг шударгаар тооцож, олон жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох, цаашид тэтгэврийн зөрүүг үүсгэхгүй байх, арилгах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор жил бүр тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж, инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн хэрэгцээ шаардлагаар үүсч байгаа шинэчилсэн зохицуулалтуудыг тусгасан.

Мөн хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжих эхлэл тавигдаж байгаа бөгөөд Тэтгэврийн “Нэрийн данс”-ны орлогыг үе шаттай мөнгөжүүлж, мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах боломжийг олгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

ШИНЭ МЭДЭЭ