МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.24
Эрүүл мэнд

С.Одонтуяа: Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай оруулж ирэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Чуулганы завсарлагааны үеэр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгүүдэд ажилласан. Говийн бүсийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж мөн санал бодлоо солилцсон. Хаврын асуудалд иргэд санаа зовж байна. Тиймээс миний бие дүүрэгтээ эмчилгээний явуулын машин тоноглуулсан. Манай дүүрэг маш олон шинэ хотхонуудтай. 5000-6000 мянган өрхтэй, эрүүл мэндийн төвөөсөө хол байдаг. Тэнд очиж урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг өргөн хийе гэж төлөвлөж буй.

Өнгөрсөн 4 жил хууль эрх зүйн шинэчлэл бүрэн хийгээгүй гэж би үзэж баайна. Учир нь реформын чанартай гол гол хуулиуд орж ирсэнгүй. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиа хурдан оруулж ирэх шаардлагатай байна. Уг хууль олон жил дуншиж байгаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол албан журмын даатгал. Хувийн нэмэлт даатгалтай холбоотой зүйлүүдээ хуулийн нэмэлтээр тодруулж оруулж ирэхгүй юм уу. Одоо бол сайн дурын даатгал байж болно гэсэн ганц өгүүлбэр л байгаа шүү дээ.  

Эмнэлгүүд даатгалаа авах гээд шаардлагүй хэвтэн эмчлүүлэлтийг нэмээд байгаа. Энэ хэвтэн эмчлүүлтийнхээ хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бид нар үүнийг багасгахын тулд өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг бүгдийг нь даатгалд оруулчихсан. Гэтэл хэвтэн эмчлүүлэлт багасахгүй байгаа бол даатгалыг 15% байгааг 30 хувь болгох зэргээр ийм менежмент хийж болох уу?

Хувийн хэвшил, уламжлалаа ад үзсэн зүйл арилахгүй байгаа шүү. Та бол ад үзэхгүй, адилхан тарифтай байхаар дэмжиж байгаа гэж хэлсэн. Ийм сайд байгаад баярлаж байна. Яаж ачааллыг нь ижил үүрүүлэх, хувийн эмнэлгийн хяналтыг яаж сайжруулах вэ гэдэг дээр ажиллах ёстой.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ