МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.23
Улстөр

Б.Баттөмөр: Монгол Улс хөгжлийн чөтгөрийн тойрогт орчихлоо, үүнээс гарахад 10-20 жил шаардлагатай

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төлөвлөлт бүтэлгүйтсэн байна.Эдийн засгаар баталгаажуулаагүй ямар ч ажил амин сүнсгүй. Бид 30 жийн хугацаанд манай улсын эдийн засгийн орлого 15 тэрбум доллар, төсөв 5 тэрбум доллар байна. Маш том боломж ашиглахгүй байна. яг ийм байдлаар яваад байвал манай улс хөгжихгүй. АХБ-ны судалгаагаар манай улс ядуу улсад орсон. Одоо эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Авлига хээл хахуул гаарсан, баян хоосны ялгаа дээд түвшиндээ хүрсэн, ядуурал 40 хувиас хэтэрч хөгжлийн мухардалд ороод чөтгөрийн тойрогт орчихлоо.

Монгол Улс хөгжлийн чөтгөрийн тойрогт орчихсон. үүнээс гарахын тулд 10-20 жил шаардлагатай.гадаад худалдаа 3,8 тэрбум долларын ашигтай гардаг гэтэл төлбөрийн тэнцэл нь санхүүгийн тайлангийн алдагдлаа нөхөөд 720 сая долларын алдагдалтай.Валют орж ирэхгүй байна. Өрхийн орлого 0,7 хувиар буурсан. Энэ нь ДНБ-ыг дэмжиж байдаг. Бүтээмж ярьдаггүй, уг нь бүтээмж нэмж байж, цалин хөлс нэмэгддэг. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлт гэж бий. Үүнийг ярьдаггүй. 2021 онд 9,1 байсан, 2023 онд 9,3 гэж буурахгүй байна. үүнээс ямар сургамж авч, шийдэл хийх гэж байна вэ ЭЗХ-ийн яам. Болзошгүй аюулын талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ, Газар хөдлөлтийн чичиргээ он гарсаар гурван удаа мэдэгдлээ.

Түүний асуултад МУ-ын Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ