МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан Хэнтий аймгийн төлөөллүүдэд шагнал гардуулав
2023.03.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан Хэнтий аймгийн төлөөллүүдэд шагнал гардуулав

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мөнх-Очирын Түвшинжаргал, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 222 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор Хэнтий аймгийн ахмад барилгачин Навааны Зоригтбаатар, Балжиннямын Очирмөнх нар энгэрээ мялаалаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өгч, баяр хүргэлээ.

М.Түвшинжаргал нь ажил хөдөлмөрийн гараагаа 1964 онд эхэлж 1964-1970 онд Бэрхийн уурхайн Артельд Мастер, 1970-1980 онд Бэрхийн Ахуйн үйлчилгээний салбарт Нягтлан бодогч, 1980-1994 онд Бэрхийн Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

Тэрээр Бэрхийн уурхайн Ахуйн Үйлчилгээний салбарт тасралтгүй 30 жил хөдөлмөрлөхдөө тойргийн Норовлин, Батноров, Баян-Овоо, Дадал сумдад Ахуйн Үйлчилгээний бүх салбаруудыг нээж явуулын үйлчилгээгээр тасралтгүй удирдлагаар хангаж ирсний үр дүнд тус Ахуйн Үйлчилгээний салбар нь аймагтаа тогтмол 1, 2-р байр, Улсад  2-р байрыг хоёр удаа эзэлж байв. Мөн залуу үеийг халамжлан хүмүүжүүлж Волейболын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж “З.Лувсандорж агсны” нэрэмжит тэмцээнийг нээлттэйгээр Улсын хэмжээнд тасралтгүй 14-н удаа амжилттай зохион байгуулжээ.

Харин Н.Зоригтбаатар нь Хэнтий аймгийн Барилга конторт 1966 оноос, Б.Очирмөнх нь 1976 оноос ажиллаж, хожим Хэнтий аймгийн “Суварга эв” ХХК, “Эвт түмэн нөхөрлөл” ХХК-д ажиллан салбартаа 50 шахам жил хөдөлмөрлөсөн ахмад барилгачид юм.

ШИНЭ МЭДЭЭ