МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

15 сая төгрөгийн шагналын сантай "Сайнаар өөрчлөх нэг санаа” уралдаан эхэллээ
2023.03.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

15 сая төгрөгийн шагналын сантай "Сайнаар өөрчлөх нэг санаа” уралдаан эхэллээ

"Хассуурь Сан-Хөгжлийн төв”-өөс 16-34 насны залуусын дунд “Сайнаар өөрчлөх нэг санаа” видео бичлэгийн уралдааныг зарлалаа.

Бидний амьдардаг дүүрэг хороо, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг сайнаар өөрчлөхийн тулд шинэ санал, санаачилга, бодит шийдлийг гаргаж, эерэг зөв уриалгаар олон нийтэд түгээх нь энэхүү уралдааны зорилго аж.

Уралдаан 03-дугаар сарын 13-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай болох юм. Танд нийгмээ өөрчлөх сайн, санал санаачилга байх аваас уг уралдаанд идэвхтэй оролцоорой.

ШИНЭ МЭДЭЭ