“Асем Вилла” төслийн зээлийн ашиглалтыг хянан шалгах хороогоор хэлэлцэж байна
2023.03.13
Эдийн засаг, Худалдаа

“Асем Вилла” төслийн зээлийн ашиглалтыг хянан шалгах хороогоор хэлэлцэж байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр эхэлсэн.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдаж байгаа юм. Өнөөдөр АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсох юм.

Ингээд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах "Асем вилла" төслийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэллээ.

Эхлээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээлийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

ШИНЭ МЭДЭЭ