Үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойн мэндийг дэвшүүлье
2023.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойн мэндийг дэвшүүлье

1990 он. ОХУ-ын Санктпетербургийн Их Сургуулийн оюутан байхдаа Хөх туг сониныг хэсэг нөхдийн хамт гаргаж Монгол оюутнууддаа тараана.

Би Э.Гүнсэн гэдэг нууц нэрээр нийтлэл бичнэ. Гүнсэн гэдэг нь миний эмээгийн нэр. Эхлээд "Хөх туг" сониноо Монгол бичгээр гаргаж байлаа. Үндэсний үзэл ханхалсан юм бичлээ гэж сургуулиас хөөж магадгүй гэдэг бодол салахгүй явсных.

Төгсөж ирээд "Монцамэ" агентлагт хариуцлагатай нарийн бичгийн дарга хийж байсан ч чөлөөт хэвлэл рүү ормоор санагдаад ер болдоггүй. Ингээд Г.Аким ахтай хамт Ил товчоо сонинд ажиллаж, олон ч нийтлэл бичиж явжээ. 

ШИНЭ МЭДЭЭ