МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн 17, 30, 31, 43-р хорооны иргэдтэй уулзлаа
2023.03.06
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн 17, 30, 31, 43-р хорооны иргэдтэй уулзлаа

Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийн иргэдтэй хийж байгаа уулзалтууд үргэлжилж байна. Гуравдугаар сарын 4-ний өдөр 17, 30, 31, 43-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтаар 2022 оны намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүний хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд ажилласан хуулиуд болон 28-р тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа тайлагнав.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын үр өгөөж, эдийн засагт нөлөөлөх үр дүн боон өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан реформын шинжтэй онцлох үйл явдал, хуулиудын талаар танилцуулан явж байна.

Тус өдрийн уулзалтаар:
  • Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого,
  • Аж үйлдвэржилтийн салбарыг бодитоор дэмжиж, экспортыг төрөлжүүлэхэд бодит дэмжлэг болсон Үйлдвэр, технологийн паркийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан талаар,
  • Монгол Улсад томоохон бүтээн байгуулалтууд, хөгжлийн төслүүдэд гадны банкууд хөрөнгө оруулалт хийх эрхзүйн орчныг бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн талаар,
  • Төрийн үйлчилгээний цахим шилжилт, тэр дундаа Төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
  • Түүнчлэн иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдлийг судалж, холбогдох байгууллагуудад уламжиллаа.
  • Уулзалтууд гуравдугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23, 39-р хороонд үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ