Аутизмтай хүүхэдтэй ажилладаг бага ангийн багш нарт зориулсан сургалт авах сонирхолтой сургуулиуд бүргүүлнэ үү
2023.03.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Аутизмтай хүүхэдтэй ажилладаг бага ангийн багш нарт зориулсан сургалт авах сонирхолтой сургуулиуд бүргүүлнэ үү

Боловсролын ерөнхий газар, Аутизм болон хэрэглээний зан үйл судлалын “Ойн цоорхойн гялбаа” ТББ-тай хамтран “Бага ангийн багш нарт зориулсан хэрэглээний зан үйлийн засал” сэдэвт ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн анхан шатны сургалтыг зохион байгуулна.

Хамрах хүрээ:
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар

Сургалтын зохион байгуулалт, хугацаа:
Зөвхөн баасан гарагт
4 цагийн сургалт
Нэг ээлжид 20 багш хамрагдана.
Өглөө (08.00-12.00, 09.00-13.00)

Сургалтын хэлбэр: Танхим /тухайн сургууль дээр/
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуустал
Жич: Сургалтад хамрагдах хүсэлтийг тухайн сургуулийн удирдлага (захирал, сургалтын менежер) бөглөж, илгээнэ.

Сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энд дарж бүртгүүлнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ