2023.03.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгдчдийн зөвлөгөөн"- д оролцож байна.

Зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.

Зөвлөгөөнөөр

  • “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,
  • “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,
  • “Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,
  • “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”, “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,
  • “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,
  • “Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсоно.
  • Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна.

2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөн “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн МҮХАҮТ-д болно. Үзэсгэлэнд 100 орчим үндэсний үйлдвэрлэгч, 50 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцох юм.

ШИНЭ МЭДЭЭ