МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
2023.02.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн босгон дээр Баянгол дүүргийнхээ 90-ээс дээш насны ахмадууд, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн хүндэтгэл үзүүллээ.

Монгол түмний уламжлал ёс заншлаа даган азай буурлуудынхаа гэрт очиход ерөөлийн сайхан үгээр угтаж алтан сургаалиа харамгүй хайрлалаа. 

Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд хийж байгаа ажил, хийхээр төлөвлөж байгаа зүйлс, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал гээд олон зүйлийн талаар хууч хөөрөн нэг өдрийг өнгөрөөж байна. Халуун залуу насаа улс эх орныхоо сайн сайхны төлөө зориулсан ахмадууд маань урт насалж удаан жаргах болтугай. 

ШИНЭ МЭДЭЭ