МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын багц хуулийн талаар иргэд санал хүсэлтээ уламжлав
2023.02.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын багц хуулийн талаар иргэд санал хүсэлтээ уламжлав

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Баян-Адарга сумын 130  шахам иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар Баян-Адарга сумын иргэдийн төлөөлөл н.Чулуунбаатар, Батсүрэн, М.Октябрь, Ж.Оюунбат, Ж.Боломж, сумын Засаг дарга О.Лхагвадорж нар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв.

Тоймолбол, 2006 онд баригдсан Эрүүл мэндийн төвийн урсгал засвар, алсын дуудлагын автомашин, түүхэн аялал жуулчлалын авто замын трасс, шинэ сэргэлтийн бодлого, махны экспорт, малын эрүүл бүс байгуулах болсонтой холбогдуулан тодрууллаа.

Үүнчлэн 2023 оны хавар, намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүд, тэр дундаа нийгмийн даатгалын багц хууль, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, группийн хугацаа сунгахтай холбоотой санал хэллээ. Онцолбол, эдгэшгүй өвчтэй, төрөлхийн оюуны хомсдолтой, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар оруулах хугацааг сунгах, цахим шилжилт хийх талаар санал хэлсэн юм.

Тус суманд баригдаж буй иргэдэд үйлчлэх төвийн барилга, сургуулийн өргөтгөл, цэцэрлэгийн их засварын үлдэгдэл санхүүжилтийг 2023 оны улсын төсвөөс бүрэн шийдвэрлэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ