Иргэдийн эрүүл мэнд нэн тэргүүний чухал асуудал !
2023.02.08
Эрүүл мэнд

Иргэдийн эрүүл мэнд нэн тэргүүний чухал асуудал !

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд миний бие санаачлан, Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах ажил хийгдлээ. 

Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 900 сая төгрөгийн өртөг бүхий 4D Эхо аппарат, Биохимийн анализатар, Шээсний шинжилгээний анализатор гэх мэт 17 төрлийн нийт 170 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Аймгийн төвийн 8, Жаргалант сумын 1 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн билээ.

Иймээс иргэд Нэгдсэн, төвийн эмнэлэг оролгүй өрхийн эмнэлэг дээрээ дараах шинжилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо.

Үүнд:

  • Элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг олон дотор эрхтний үйл ажиллагаа, хүний бие дэх эрдэс бодисыг шинжлүүлэх,
  • Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ,
  • Цусны бүрэн шинжилгээ буюу гематологийн шинжилгээ,
  • 4D эхо, үүнд бамбай, эд эрхтний цусан хангамжийн ихсэлт бууралт, зүрх, судас болон эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн эхо оношилгоо,
  • Яаралтай тусламж, сэхээн амьдруулахад зориулсан амьсгалын дутагдлын аппарат, өвчтөний хяналтын монитор,
  • Суурин даралтын аппарат, цусны даралт хэмжинэ,
  • Зүрхний цахилгаан бичлэг,
  • Чих, хамар, хоолой дурандах,
  • Нярайн шарлалтын аппарат,
  • Физик эмчилгээний хаш чулуун эмчилгээ

ШИНЭ МЭДЭЭ