МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СДМЭХ-ны ерөнхийлөгчийн хариуцлагатай албанд томилогдлоо
2023.01.30
Улстөр

СДМЭХ-ны ерөнхийлөгчийн хариуцлагатай албанд томилогдлоо

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал 2023.01.30, 31-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Миний бие СДМЭХ-ны төлөөлөгчдийн сонголтоор “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-ны ерөнхийлөгчийн хариуцлагатай үүргийг хүлээн авлаа. Итгэл хүлээлгэсэн та бүхэндээ маш их баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ