МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүрэг 250 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй боллоо
2023.01.31
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэг 250 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй боллоо

СХД-ийн 31 дүгээр хороо нь төв замаас алслагдсан байршил буюу 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд байршилтай бөгөөд тус хорооны хүүхдүүд өөрийн гэрт ойрхон сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байна.

Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм.

31 дүгээр хорооны Засаг дарга Г.Бадамцэцэг болон барилгын ажлыг чанартай сайн гүйцэтгэсэн “Инжхами” ХХК-ийн хамт олонд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ