МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэнэ
2023.01.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Б.Бейсэн, болон  бусад гишүүдийн хамтаар санаачилсан Өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жилийн дундаж цалингаас тогтоох хуулийн төслийг 2021.04.29нд өргөн барьсан билээ.

Энэхүү хуулийн төсөл маань Нийгмийн даатгалын багц хуульд хамтатган хэлэлцэгдэхээр боллоо. Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг.

  • 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн,
  • 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байсан.

Хуулийн төсөл хэлэлцэгдэн дэмжигдсэнээр дараах эерэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх болно.

  • Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;
  • Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно;
  • Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жилээр бодож олгох болно.
  • даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох эрх зүйн үндэс тавигдана;

Тэтгэвэр бол халамж биш‼Залуу нас хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулан ажиллаж байхдаа цалингаасаа төлсөн татвар юм. Иймд ахмад буудлууддаа болон ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах хуулийн төслийг батлуулахын төлөө ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ