УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа
2023.01.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

Монгол Улсын Их Хурлын намрын чуулган өндөрлөж, гишүүд тойрогтоо ажиллаж эхэлсэн.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа юм. Тэрээр өчигдөр дүүргийн 1, 2, 4-дүгээр хороонд ажилласан бол өнөөдөр 3, 5-дугаар хорооны иргэдтэй уулзлаа. 

Уулзалтаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын товч тайлан болон УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомжууд мөн Сүхбаатар дүүрэгт 2020-2022 онд хийсэн бүтээн байгуулалтын талаар танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ