МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.Сарангэрэл: Бооцоот морин уралдааны салбарын цар хүрээг хэр том хэмжээгээр харж байна?

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Казиногийн тухай хууль болон Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг эдийн засгаа солонгоруулъя, олон эх үүсвэрээс ашиг орлоготой болъё, аялал жуулчлалынхаа төрлийг нэмэгдүүлье гэдэг зорилгоор орж ирсэн хэмээн ойлгож байна.

Нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийн талаарх мэдээллийг өгнө үү? Хоёрдугаарт, Бооцоот морин уралдааныхаа салбарын цар хүрээг хэр том хэмжээтэйгээр харж байна вэ. Хэчнээн ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа, мөн ач холбогдлын талаар хэлж өгнө үү?

Гуравдугаарт, Улсын баяр наадмтай зэрэгцэн морин уралдаантай холбоотой маргаан үүсдэг. Тэгвэл  бооцоот морин уралдаанд ийм асуудал гарах уу. Ямар морь уралдах болоод гарал үүсэл, үүдрийн ялгаа байх юм уу. Үүнийг хэрхэн тооцож байна вэ?

Түүний асуултад, ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмон хариулт өглөө                                                                                                              

ШИНЭ МЭДЭЭ