БЗД-ын 15,6 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа.
2023.01.16
Орон нутгийн хөгжил

БЗД-ын 15,6 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийнхээ иргэд болон ӨЭМТ-үүдээс тавьж байсан хүсэлт биеллээ олж 11,12 сард 4,5,8,16,13,14,18,25,26 дугаар хороод эмнэлгийн зориулалттай автомашинаа гардаж авч байсан бол өнөөдөр 15,6 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинаа хүлээн авлаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, чанарыг сайжруулах, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэхэд өрхийн эмнэлгүүдэд автомашины хэрэгцээ шаардлага их байсан.

ШИНЭ МЭДЭЭ