Ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн эхний хоёр үе шат амжилттай хэрэгжлээ
2023.01.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн эхний хоёр үе шат амжилттай хэрэгжлээ

Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг 819 обьектын гаднах нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2021 онд эхлүүлж 4 үе шаттай хэрэгжүүлж байна.

I, II ээлж:
16 аймаг, 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлыг 26 аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүллээ. Барилга угсралтын ажлын хэрэгжилт 80 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 66.2 хувьтай байна.

III ээлж:
15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах ажлын гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

IV ээлж:
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудын Засаг дарга болон Боловсрол, шинжлэх ухааны газруудаар нарийвчлан бодит судалгааг гаргуулан авч төлөвлөгөөнд тусгаж 2023-2024 оны хичээлийн жилд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд баталсан нийт 100 хүртэлх тэрбум төгрөгөөс 28.6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагад олгоод байна. Үлдэгдэл санахүүжилтийг 2023 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ