2023.01.16
Орон нутгийн хөгжил
Монголын газарзүйн багш нар Дарханд чууллаа
Энэ 7 хоногт “Монголын газарзүйн багш нарын анхдугаар чуулга уулзалт” Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Боловсролыг ямагт дэмждэг хүний хувьд Монголын Газарзүйн Багш нарын холбоо, Дархан-Уул аймгийн газарзүйн багш нарын санаачилсан уг чуулганыг дэмжиж хамтран ажиллалаа. Энэ үеэр нийт 10 аймаг, 4 дүүргийн 150 гаруй газарзүйн багш нарын дунд чуулганаас гадна сургалт, хэлэлцүүлэг, спортын тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ болжээ.
Багш нар маань 3 өдрийн турш газарзүйн боловсролын орчин үеийн чиг хандлага, хийгдэж буй судалгааны ажлын талаар илтгэл мэдээлэл сонсож, сурагчдыг хөгжүүлж буй тэргүүн туршлага, арга зүй, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар туршлагаа хуваалцсан байна.
Анхдугаар чуулганаа амжилттай зохион байгуулсан Дархан уул аймгийн газарзүйн багш нартаа дахин талархал илэрхийлье!
БОЛОВСРОЛ- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР
ШИНЭ МЭДЭЭ
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“ЭРҮҮЛ ДАРХАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2023.07.24
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21