МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.06
Улстөр

С.Одонтуяа: Цахим шилжилтийн хүрээнд хүний эрхийг зөрчиж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх мэдээллийг сонслоо. 

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

ЦХХХЯ олон чухал ажил хийжээ. Энэ цахим шилжилтийн суурь нь хүний эрхийг хангах ёстой. Энэ яам хэдэн хүнтэй вэ, хүний эрхийн мэргэжилтэн байна уу, ХЭҮК-той хэр ойр ажиллаж байна. Хүний эрхийн зөрчил гаргахгүй тал дээр анхаараарай. НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр 2020 онд 74-р байрт, Кибер аюулгүй байдлаараа 85-р байрнаас 120-р байрт орж ухарсан гэсэн мэдээлэл байна. Яагаад ингэж ухарсан бэ. НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тал дээр манайх эрсдэлтэй орны тоонд ордог. Энэ тал дээр танай яам хэрхэн анхаарч байна. Манай эмэгтэй гишүүд ЦХХХЯ-ны үйл ажиллагаатай танилцах шаардлагатай байна.

Хүүхэд хамгааллын хуульд интернэтийн компаниудын ажилчид тухайн айлд код өгч тухайн айл энэ кодоо ашиглана гэсэн нэг өгүүлбэр бий. Энэ их хэрэглэдэггүй. Хүүхдээ хамгаалж чадахгүй улс орон Үндэсний аюулгүй байдал гэж яриад хэрэггүй. Ургийн бичгийн талаарх мэдээлэл хийж байгаа гэж байна, сайн сурталчлаарай. Мөн хууль сурталчлах тал дээр анхаараарай. Хүүхэд залуучуудад нөлөөлөх сурталчилгаа сайн хийгээрэй. Цахим орчинд хэн нэгнийг гутаах доромжлох байдал хэрээс хэтэрлээ. Троллыг цэгцлэх үү. Цахим контент хийх үү. Эрх чөлөөтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэхэд цахим контент их хэрэгтэй байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ