МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Эрдэнэс Тавантолгой ХК-ийг олон нийтийн хяналтад оруулах хуулийн төслийг өргөн барисан

УИХ-ын чуулганы /2023-01-05/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хулгайтай тэмцэх лобби бүлгээс хамтарч “Эрдэс Тавантолгой” компани 40 хүртэлх хувийг ард түмэндээ эзэмшүүлье гэсэн тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барисан. Үүнд 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувь эзэмшил байхгүй байгаа, үүнийг өгье гэж орсон. Энэ нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, "Эрдэс Тавантолгой" болон бусад ТӨК-нд нүүрлэсэн байгаа хулгайг таслан зогсооход гарц болно.  Цаашдаа Эрдэнэт, Салхит, Асгат гэх мэт байгуулагдсан болон байгуулагдах компаниудын хулгайтай тэмцэхэд маш том гарц болно. Монголын ард түмний 42.5 буюу хоёр хүний нэг нь ядуу болчихсон байна. Газар доорх болон газар дээрх баялгаараа манай улс дэлхийд 12-д ордог. Гэтэл ингэж ядуурч баян хоосны ялгаа хэтэрлээ, үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хандлага гаргаж байна.

Legalinfo хуулийн мэдээлэл рүү ороход 838 хууль тогтоомж үйлчилж байна. 2178 УИХ-ын тогтоол, 4996 ЗГ-ын тогтоол, 2547 Захиргааны арга хэмжээний акт, ҮХЦ-ийн 291 тогтоол, ОУ-ын 603 акт байна. Энэ хууль дүрэм хэмжээнээсээ хэтэрчээ. Хэрэгжилтийг хэрхэн хянаж байна вэ. Сүүлийн үеийн хуулиуд бүгд нийгмийн шинжтэй байна. Улс орны хөгжлийн асуудал хаягдаж байна.Шинжлэх ухаан технологийн хуулийг 3-4 жилийн өмнө өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй, Засгийн газраас орж ирнэ гэсэн байхгүй. Улс орнууд ШУ-даа мөнгө зарцуулж, эргээд ШУ-аас нь мөнгө орж ирж байна.

Манай улсад ДНБ-ийхээ 0.1 хувийг зарцуулж байгаа бол хөгжилтэй орнууд 2 хувийг оруулж, хэд арван дахин нэмэгдэж орж ирж байна. Алсын хараа-2050 баталсан, гэтэл хуучирч байна. СЗЗ-д даатгалын салбарт шинэчлэл хэрэгтэй. Мөн төрийн албаны шинэчлэл хэрэгтэй байна. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс төр барих гэж оролддог. Хямралын үндсэн шалтгаан хүн байна. Хүчирхэг хүмүүс төрд гарч байж, улс хөгжинө. Төрийн албаны хуулиа шинэчлэх цаг болсон. 

ШИНЭ МЭДЭЭ