МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шагнал гардууллаа
2022.12.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Алтай нутгаас төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдэж, Төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм алдартан, гавьяатууддаа халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

  • Говь-Алтай Аймгийн Бигэр сумын уугуул, Мандах Их Сургуулийн Захирал Гомбожавын Нанжид Монгол Улсын “Гавьяат багш”,
  • Төгрөг сумын уугуул, гэрэл зурагчин Дашийн Октябрь Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн”
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Анагаах ухааны доктор профессор, Оточ манрамба их сургуулийн дэд захирал Готовын Чойжамц "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цол тэмдгээр,
  • АЛТАН ГАДАС одонгоор Лосолын Равжир, Цанжидын Хажидсүрэн, Жалбавын Мөнх, Цэрэн-Очирын Мянганбуу нар тус тус шагнагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ