МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.02
Улстөр

УИХ-ын гишүүн Э.Бат-Шугарын 2022 оны ажлын тайланг хүргэж байна

Түүний 2022 онд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын дийлэнх нь хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжил, сурч боловсрох, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Тэрээр Улсын Их Хурлын гишүүний хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн дагуу хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд хэлэлцэж байгаа хуулийн төслүүд дээр сайтар анхаарч эдийн засгийн тооцоо, олон улсад хэрэгжсэн практик туршлагуудыг судалж, өөрийн саналыг тусгуулахаас гадна ажлын хэсгүүдэд идэвхтэй ажиллалаа.

Мөн энэ оны наймдугаар сарын 30-нд Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар томилогдож, Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологи, харилцаа холбоо, инновацын бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох үүрэг хүлээн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ